m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.03 03:27
564
Хүслэнт нөхрийн хариуцлага

 

Аав хүний хариуцлага бүү хэл азарга, буур, бух, арслан гээд эрэгчин бүрийн хариуцлага чухал шүү. Нэг аав нэг зуун багшаас ч илүү хүүхдэд нөлөө үзүүлдэг гэсэн сургааль бий.

Үлгэр жишээ аав,

Ивээн тэтгэгч аав,

Ялдам зөөлөн аав,

Зэрлэг балмад аав,

Сахилгагүй гэнэн аав,

Хэтэрхий зөөлөн урсгалаар аав,

Шалиг завхай ичгүүргүй аав гэж 7 төрөлд өнөөгийн аавуудыг хувааж үзэж болно...

  • Эхнэрийнхээ үг яриа, зан аашыг хичээнгүйлэн чагнахыг арчаагүй, доошоо орсон хүн болох мэтээр боддог, ярьдагаа болих хэрэгтэй. Ханийнхаа зан аашинд өөрийгөө эртхэн бөгөөд хурдхан тохируулаад авахыг хичээн чармайх хэрэгтэй. Эхнэртэйгээ өрсөлдөж, тэмцэлдэхээ зогсоох нь чамд ашигтай.
  • Эхнэрээсээ өөр эмэгтэйг шагшан магтаад, эхнэрээ голж, гоочлоод байдгаа болих нь зүйтэй. Чамд ашиггүй, зөвхөн хортой.
  • Гэрээсээ гадуур сонссон, харсан бүхнээ эхнэртээ нуулгүй тайлагнаж бай...Тэр чиний дотнын нөхөр шүү дээ.Эхнээсээ мэдээллээр биесээ хангахгүй байсаар ойлголцохоо больж мэднэ. Нээлттэй , илэн далангүй байх
  • нь ойлголцож нэгдэхэд тустай.
  • Эхнэрийнхээ өмсөж, зүүсэн, хэрэглэж байгаа бүхэнд хөндлөнгөөс байнга эерэг зөвлөмж зөөлөн дуугаар өгч сураарай. Зохимж, өнгө, донжийг сэтгэлдээ байгаагаар нь нээлттэй хэлж магтаж сур. Эхнэр нь анхаарал хандуулсангүй гэж үглэхээ болино
  • Эхнэрээ тоглоомоор ч болов тохуурхаж, доромжилж, гоочилж, ганцаардуулж болохгүй. Эдээрээ тоглоод эвдэрдэг, эхнэрээрээ тогтооп салдаг гэдэг сургааль үгс бий.
  • Эхнэрийнхээ өмнө арчаагүй,сул дорой, заваан, бүдүүлэг байдал бүү гаргаарай. Цэвэрч, ажилсаг, нөхөрсөг, авхаалжтай, сэргэлэн, шинийг санаачлагч, сэтгэгч байхыг хичээгээрэй.
  • Бусдыг хэт муулах, доромжлох, дээрэлхэх, басамжлах, онгирох нь эхнэрт чинь“ хүний мөс чанаргүй” өөдгүй хүн гэж ойлгогдоход хүргэнэ. Яг энэ авирыг өөрт нь гаргана гэж бодвол яанаа...
  • Эхнэртэйгээ юу ч болсон үргэлж зөөлхөн охинтойгоо ярьж байхдаа гаргах дуу хоолойгоор эв зүйтэй дотно харилцахыг хичээгээрэй. Баяр хөөртэй, аз жаргалтай царайг гаргахгүй үргэлж л бүтэлгүй гунигтай, ууртай царайлаад үглэж, хараах нь маш муу үр дагавартай гэдгийг санахад илүүдэхгүй.
  • Санаатай, санаандгүй эхнэрийнхээ сэтгэлд нь сэв суулгаснаа өөрөө болон түүнээсээ мэдвэл, тэр даруй уучлалт гуйгаарай. Хуримтлуулсаар байгаад шийдэж дийлэхгүй хана хэрэм үүсгэчих вий. Нурааж дийлэхгүй салах болно шүү.
  • Амьдралд тохиолдсон гунигтай, эвгүй сөрөг, муухай дурсамж бүрийг сэтгэлээсээ бүрэн устгаарай. Хадгалж бугшуулаад байх нь танд л муу шүү. Харин сайхан дурсамж бүрээ тодоос тод өнгөлж ярьж яваарай.
  • Эхнэртээ туйлийн үнэнч байж бусад эмэгтэйд сэтгэл алдрахаа хяналтад байлгах хэрэгтэй. Заяаны хань шижир алт мэт ховордсон үед, ханийнхаа сэтгэлд элдэв сэв суулгавал, түүнийхээ сэтгэлийн шархыг эдгээхэд маш урт цаг хугацааг зарцуулж магадгүй бөгөөд насан туршын амьдралдаа гэмтэн, урвагч, мэхлэгч нэгэн болж хувирна. Муу нэрийг хусавч арилахгүй гэдэг дээ.
  • Хэрэв нэгэнт олон эмэгтэйг тэжээж, халамжилж, хайрлаж чадах хэмжээнд хүрсэн хүчирхэг эр болсон бол эхлээд эхнэртэйгээ бүх асуудлаар зөвлөлдөөд өөр бүсгүйг нэмж авах бодолтой байгаагаа хэлээд зөвшөөрлийг нь аваарай.
  • Эхнэрээ өвдсөн, зовсон, хохирол амссан, алдаж эндсэн, ганцаардсан үед нь илүү ихээр анхаарлаа хандуулж, асарч, энхрийлж бай. Эхнэр зовлонд унасан үед нөхөр хэзээ ч жаргалтай байдаггүй. Бушуухан туслаж, эдгээж, халамж, анхаарлаа тавь. Энэ нь хайртайгаа илэрхийлэх цорын ганц боломж чинь болдог сэтгэлийн харилцаа шүү.

  • Эрүүл биед саруул ухаан оршдог. Биеэ эрүүл чийрэг авч яваарай.Архи, тамхи, хар тамхи, мөрийтэй тоглоомонд донтвол үеийн үед, үрийн үрд удамших өвчин туссанд тооцоорой. Түр зуурын өвчинг анагааж болно. Үүрдийн өвчинг анагаах хэцүү шүү.
  • Эхнэрийнхээ хэлж ярьж байгаад анхаарал хандуул, үл тоомсорлосон байдлаасалдаа эндэгдэл гарч болзошгүй. Хөндлөнгөөс хамгийн ойроос харж, хамгийн сайн,үнэнч зөвлөгч нь чиний эхнэр шүү дээ.
  •  
  • Өөрийн эцэг эх, ахан дүүс, найз нөхдийн хайраас болоод эхнэрээ мартваа. Таны амьдралын утга учир, зүрх сэтгэл, эд эс бүртчинь эхнэрийн тань байр суурь хэзээд өндөрт байна гэдгийг цаг ямагт санаж яваарай.
  • Өөрөө залхуурч хэвтээд, эхнэрээ зарж сууж болохгүй. Эхнэр чинь таны хөлсөлж авсан зарц биш гэдгийг ссанахад илүүдэхгүй. Хичнээхэн л зарав гэж тэр залхаад амьдралаа орхиж ч магадгүй.
  • Хүчээр үзэл бодлоо тулгахад, захирч омогдох, дарамтлан айлгах, харааж зандрах байдлаар эхнэртэйгээ харьцаад сурчихвал та болоод таны үр хүүхэд, эцэг эх, ахан дүүс бүгд зовж эхэлнэ. Үеийн үед энэ үйл үр хүүхдээр чинь өвлөгдөж үлдэнэ.
  • Олны өмнө эхнэрээ эсвэл тэнгэрт тултал магтаад, эсвэл газар доогуур ортол муулаад, эсвэл зусардаж үнсэж үнгээд эсвэл цохиж зодоод байхгүй байвал тунчиг сайнсан. Хосууд сэтгэлийн ариун нандин дотоод нууцтай байх нь зохимжтой. Хүүхэд нохойн доог болоохгүйн тулд шүү дээ.
  • Эхнэрийнхээ сэтгэлд нийцдэггүй таарч тохирдоггүй найз нөхдөөс зай барих, эсвэл нийлэмжтэй болгоход анхаарал хандуулах нь зүйтэй. Эхнэрийнхээ нөхөрлөдөг найз нөхөдтэй хүндэтгэж, ёс зүйг барьж харилцаарай. Буруу, эв түнжингүй байдал удсаар даамжирвал та хоёрын хооронд яс хаяж, салгахад хүргэдэг юм шүү. Бүр дэндүү дотносож, нялуураад салахгүй байвал найзтай нь бөгсөөрөө холбогдчихдог гэм бий.

  • Гэр доторх ахуйн өдөр тутмын орлого зарлагыг анхнаасаа эхнэртээ бариулж сургаарай. Үрэлгэн байсан ч таны тусалж, зөвлөснөөр хэсэг хугацааны дарааэхнэр тань санхүүч болж төлөвшинө. Үргэлж өөрөө санхүүгээ бариад байвал явган хэрүүл тасрахгүй. Нэр хүндээ алдаж магадгүй. Эхнэр нь ахуйн асуудлаас хол хөндий болж та ганцаараа л гэр орноо нуруундаа үүрч явахад хүндрэлтэй болж мэднэ. Эхнэр нягт нямбайд суралцсанаар тэр айл элбэг дэлбэг, хүрэлцээ сайтай сайхан амьдардаг. Санхүүгээ хэн нь ч хэнээсээ нууж болохгүй.

  • Эхнэрийнхээ аав, ээж, ахан дүүсийг өөрийнх шиг дотночлон үзэж, хүндэлж, боломжоороо туслаж байгаарай. Тэдэнтэй хандсан зөв хандлага танай гэр бүлийн нэг жаргал юм. Хүний хайр сэтгэлийг өөрийн хайр сэтгэлээр үндсээр нь олж авдаг.
  • Өөрөө өвдөж туйлдахын цагт ханиа, үр хүүхдээ одоо байгаа зовлонгоосилүү ихээр зовоохгүй байхыг хичээгээрэй. Ёо ёх оо бага дуудаж, өвчнөө улам хүндрүүлж хажууд байгаа хань, үр хүүхдээ тарчлаахыг тэвчиж, гайгүй байнаа, эдгэрч байнаа гэж бодож, ярьж, хийж өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлээрэй. Хийснээр тань эрүүлжих болноо.
  • Хорвоод монгол хүн болсоор дагаж мөрдөх зан үйл, өвөг дээдсийн өвлүүлсэн заншил, гэрийн дотор мөрддөг хатуу ёс жаягт эхнэрээ сургаж, хамтдаа мөрдөж хэвших, үр хүүхэддээ өвлүүлэн сургахыгэхнэрээсээ хүсэх, эс чадвал өөрөө зааж өгөх хэрэгтэй. Гэр бүл салах том нүгэл, үр хүүхдээ өнчрүүлбэл удаах нүгэл, үгээгүйг эс тэтгэвэл адгийн нүгэл гэх мэт...
  • Эхнэр чинь чиний амьдралын утга учир, үр хүүхдийн чинь эрхэм ээж, удам угсааг залгуулагч, хүсэл мөрөөдөл, бие сэтгэлийн чинь тал нь гэдэг утгаараа гэр бүлийн эрх тэгш харилцааг зөв төлөвшүүлээрэй.
  • Хорол тооноо хазайлгалгүй түшиж явах хос зандан багана билээ, өргөжин дэлгэрч байгаа монгол эх орныхоо “Үндэстэн хэмээх өрх бүл”-д жинхэнэ гишүүн болох өрх бүлийн ерөнхийлөгч  билээ  ТА.