m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.03 04:26
55
Ачааны онгоц байшин мөргөж, осолджээ

Энэ сарын 2-нд Кени улсын нийслэл Найробид “Fokker 50” ачааны онгоц байшин мөргөж осолджээ. Тус онгоцонд байсан нисгэгч, туслах болон зорчиж байсан хоёр хүн нас барсан байна. Тэд Кенигээс Сомали улс руу зөөлөн, тайвшруулагч ургамал “Khat” тээвэрлэхээр хөөрсөн аж. Энэ нь нэг төрлийн мансууруулах ургамал боловч Кени улсад хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг аж.

Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд онгоц хөөрөхдөө хэт доогуур ниссэнээс болж цахилгааны шон мөргөсөн байж болзошгүй байгаа гэнэ. Уг онгоц нисэх буудлаасаа гурван километр газарт осолдсон байжээ.

Онгоц мөргөсөн байшин нь нэг давхар, хагас ашиглалтанд орсон байшин бөгөөд осол үүрээр болсон учраас дотор нь хүн байгаагүй хэмээн найдаж байгаа гэнэ.

Г.Төгөлдөр