m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.04 00:48
59
Белу Оризонтид ослоор хоёр хүн нас баржээ

Хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолт болж буй Белу Оризонти хотод автомашины томхон осол гарч, хоёр хүн амиа алдаж, 19 хүн гэмтэл авчээ. Ослоор амь үрэгдсэн хоёр хүний нэг нь Аргентиний алдарт сэтгүүлч Мигель Фернандесийн охин, 26 настай сэтгүүлч Мария Солидад Фернандес байсан гэнэ. ДАШТ-ий үеэр автозамын ачааллыг бууруулахын тулд шинээр барьсан гүүр нурсан нь ийм эмгэнэлт байдалд хүргэсэн байна. Тус хотод ДАШТ-ий Колумб-Грек, Бельги-Алжир, Аргентин-Иран, Коста Рика-Англи болон Бразил-Чилийн тоглолт явагдсан юм. Мөн хагас шигшээгийн нэг тоглолт болох билээ.

Амиа алдсан сэтгүүлч бүсгүй аавын хамт