m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.07 03:17
48
Лалын шашинтныг үзэн ядсанаас үүдсэн гэмт хэрэг ихэсчээ

Их Британид өнгөрсөн жилийн тавдугаар сард Лалын шашинтнууд тус улсын цэргийг хөнөөснөөс хойш Лалын шашинтнуудыг эсэргүүцэж хийсэн гэмт хэрэг ихэссэн байна. Их Британийн “Teesside” их сургуулийн судалгаа, анализийн дүнд уг тавдугаар сараас хойш Лалын шашинтнуудыг эсэргүүцсэн гэмт хэрэг 734 бүртгэгдсэн байжээ.

Харин энэхүү гэмт хэрэгт Лалын уламжлалт хувцас өмссөн, ялангуяа эмэгтэйчүүд ихээр өртдөг аж. Мөн Лалын шашинтнууд халдлага олноор үйлдэж, ямар ч шийтгэлгүй өнгөрч байгаад хүмүүс дургүйцсэндээ Лалын шашинт хүмүүсийн эсрэг гэмт хэрэг үйлддэг болох нь тогтоогджээ.

Лондон хотод Лалын шашинтнууд мөргөлөө үйлдэж байгаа нь

Г.Төгөлдөр