m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.15 05:22
50
Мо Фарах ихэртэй болжээ

"Лондон -2012" зуны олимпийн хошой аварга Мо Фарах "гурван ихэр" болжээ. Холын зайн гүйлтийн гайхамшигтай тамирчин маань хатан хааны Букингэмийн ордонд зочилсон аж. Букингэмийн ордонд тэрээр өөрийнхөө ихэртэй "таарчээ". Нэг биш бүүр хоёр ихэртэйгээ таарсан Мог нөгөө хоёр нь гараараа зүрхэн хэлбэр үүсгэн "хайртай" хэмээн угтсан байна. Хүнд хэцүү амьдрал, дайн тулаантай нутгаасаа дүрвэн Их Британы од тамирчин болсон тэрээр Лондоны олимпод 5000. 10000 метрийн уралдаанд урдаа хүн гишгүүлээгүй юм. Тун удахгүй эхлэх Лондоны марафонд оролцохоор бэлдэж буй тэрээр өөрийнхөө "ихэр"-үүдтэй зургаа авхуулан. бас дэлхийн хамгийн хурдан гүйгч "Цахилгаан" Болттой уулзсан аж. "Дэлхийд энхтайван тогтож .ганц ч хүүхдийн нүднээс нулимс бүү урсаасай" хэмээн хүсдэг тэрээр дэлхий ертөнцөд "хайртай" гэдгээ гурвуулаа илэрхийлсэн гэнэ.