m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.08 00:23
254
Парламентын түүх

1990 оны долдугаар сард Монгол Улсад анх удаа олон намын оролцоотой анхны чөлөөт, ардчилсан сонгууль болж Ардын Их Хурлыг шинэчлэн байгуулж, улмаар Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулан төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага болох байнгын ажиллагаатай Улсын Бага Хурлыг байгуулсан билээ.

            1. УБХ 1990 - 1992 он

УБХ нь таван байнгын хороотойгоор үйл ажиллагаагаа явуулж байв. Гишүүний суудал, улс төрийн намын харьяаллыг авч үзвэл МАХН 33, МоАН 13, МСДН 4, МҮДН 3 байсан. УБХ 27 хууль шинээр баталж, 19 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, олон улсын 17 гэрээ, конвенци соёрхон батлажээ.

2. УИХ 1992 - 1996 он

УИХ 10 байнгын хороотой /1995 онд зургаа болгож цөөлсөн/ үйл ажиллагаа явуулж байв. Гишүүний суудал, улс төрийн намын харьяаллыг авч үзвэл МАХН 70, МоАН-МҮДН-НН-ын “Ардчилсан холбоо” эвсэл 4, МСДН 1, бие даан нэр дэвшигч 1 байжээ.

УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд шинээр 137 хууль баталж, 142 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, 46 хуулийг хүчингүй болсонд тооцсон байна. Мөн олон улсын гэрээ, конвенци 40-ийг соёрхон баталжээ.

            3. УИХ 1996 - 2000 он

УИХ 1996-1997 онд 5 байнгын хороотой байсан бол 1997-2000 онд 7 байнгын хороотойгоор үйл ажиллагаагаа явуулж байв. Гишүүний суудал, улс төрийн намын харьяаллаар авч үзвэл 50 нь МҮАН, МСДН, МШАН, НН-ын “Ардчилсан холбоо” эвсэл, 25 нь МАХН, 1 нь МУНН-ын төлөөлөл байжээ.

УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд шинээр 173 хууль баталж, давхардсан тоогоор 255 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, 32 хуулийг хүчингүй болсонд тооцжээ. Мөн олон улсын гэрээ, конвенци 71-ийг соёрхон баталсан байна.

            4. УИХ 2000 - 2004 он

УИХ 7 байнгын хороотой үйл ажиллагаагаа явуулж байжээ. Гишүүний суудал, улс төрийн намын харьяаллаар нь авч үзвэл МАХН 72, МҮАН, МШАН-ын “Ардчилсан холбоо” эвсэл 1, ИЗН-НН 1, Эх орон-МАШСН 1, бие даагч 1 гэсэн төлөөлөлтэй байв.

УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд 140 хууль шинээр баталж, 443 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, 51 хуулийг хүчингүй болгосон байна. Мөн олон улсын гэрээ, конвенци 110-ыг соёрхон баталжээ.

             5. УИХ 2004- 2008 он

УИХ 11 байнгын хороо, 8 дэд хороотой ажиллаж байв. Гишүүдийн намын харьяаллыг авч үзвэл МАХН-аас 39, АН-аас 26, Эх орон намаас 4, ҮШН-аас 3, ИЗН-аас 2, БНН-аас 1 хүн тус тус сонгогдсон байна.

УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд 89 хууль шинээр баталж, 336 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Мөн олон улсын гэрээ, конвенци 68-ыг соёрхон баталж, 50 хуулийг хүчингүй болсонд тооцсон байна.

            6. УИХ 2008- 2012 он

УИХ-ын гишүүд 7 Байнгын хороо, 11 дэд хороонд харьяалагдан ажиллаж байв. Гишүүдийн суудал, улс төрийн намын харьяаллыг авч үзвэл МАХН-аас (хуучин нэрээр) 45, АН-аас 28, ИЗН-аас 1, Иргэний эвслээс 1, бие даагч 1 хүн сонгогдсон байна. УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд 111 хууль шинээр баталж, 485 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Мөн олон улсын гэрээ, конвеци 59-ийг соёрхон баталж, хууль, хуулийн зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай 70 хууль баталжээ.

             7. УИХ 2012 - 2016 он

УИХ 8 Байнгын хороо, 10 дэд хороотой ажиллаж байна. Гишүүдийн суудал, улс төрийн намын харьяаллыг авч үзвэл АН 34, МАН 26, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс 11, ИЗНН 2, бие даан нэр дэвшсэн 3 хүн тус тус сонгогдсон байна.