m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.09 03:24
240
“Ногури” хар салхи Японы сая гаруй иргэнийг орон гэрээ орхиход хүргэжээ

 

“Ногури” хэмээххүчтэйхаршуурга буюу тайфуны улмаасэнэ сарын 8-ндЯпон улсын хамгийн том аралд тооцогддог Окинава аралын хагас сая иргэнийг нүүлгэн шилжүүлсэнийг үндэсний “NHK” сувгаар мэдээлсэн байна.

 

 

Тус улсын Мияко арал, Урасоэ болон Гинован хотуудад нийт сая гаруйиргэн түр амьдрахаар болжээ.

Гамшгаас болж Окинава аралын 22 мянган айл өрх гэрэлгүй болж, нисэх онгоц болон төмөр замын үйл ажиллагаа саатаад байгаа аж.

 

 

Цаг уурчидын мэдээлж байгаагаар Окинава болон Миякодзима аралд байдал хурцдах аюултай байгаа гэнэ. “Ногури” хар салхи нутгийн хойд зүг рүү 20 км цагт чиглэн явж буйг тэд мөн мэдээлсэн юм. Үүний улмаас хүчтэй салхи Японы баруун урд хэсгийг хамарч болзошгүй хэмээн сэрэмжлүүлсэн байна.

Иймд улсын эрх баригчид ард иргэдэд хандан аюултай үед хамгийн ойрхон хорогдох байранд нуугдахыг сануулсан байна.

 

 

“Ногури” хар салхи нь улсын хэмжээнд сүүлийн арав гаруй жилд байгаагүй их хохирол учруулж болзошгүй хэмээн эрх баригчид үзэж байгаа ажээ.