m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.15 08:10
51
Сандалтай жагсаалд саатсан хүмүүс ахмадууд байлаа

Сүүлийн өдрүүдэд улс төр амь орж байна. Хавар болж Чингисийн талбайд жагсаал цуглаан болдог нь бичигдээгүй хуультай. УИХ-ын гишүүн Г.Уянгын зохион байгуулж буй “Монголын нэг өдөр 2014” сандалтай жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Цуглаанд ирсэн хүмүүс индэр дээр гарч таван минутын турш нийгэмд тулгамдаад буй асуудал, шүүмжлэлээ хэлж байна. Ялангуяа 4.3 тэрбум төгрөгийн төсвөөр шинэчлэгдэх гэж буй “Азийн цагаан дагина” хогны уутны талаар иргэд илүүтэй дургуйцлээ илэрхийлсэн юм. Тус арга хэмжээнд ирсэн хүмүүсийн ихэнх нь ахмад настнууд байлаа.