Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Live
2024.04.22 11:17
2177
О.Батнайрамдал: Боловсролын зээлийн сантай холбоотой хүмүүсийг битгий нэр дэвшүүлээч

Иргэн О.Батнайрамдал Боловсролын зээлийн сангийн эргэн төлөлтийн асуудлаар Улсын Ерөнхий Прокурорын газарт гомдол гаргаж байна. 

Тэрээр, "Татвар төлөгчдийн мөнгөөр авсан зээл яагаад 10 сарын хугацаанд эргэн төлөгдөөгүй байгаа юм. Иргэн арилжааны банкнаас авсан зээлээ төлөхгүй нэг хоног л хэтрэхэд нэхдэг шүү дээ. Алдангитай нь хамт төлдөг. Тиймээс эдгээр зээлээ төлөөгүй хүмүүс яаралтай төлөхийг шаардаж байна. Лу.Гантөмөр сайд байх үедээ Боловсролын зээлийн сангаас хэд хэдэн хүмүүсийг чөлөөлсөн. Хэний хүүхдийг чөлөөлөв гэдэг асуудал хөндөгдөж байна. Энэ нь хуулийн зарим зүйл заалтыг зөрчиж байна.

Дотоодын сургуульд сурахаар зээл авсан 20833 сурагчид хар жагсаалтад орсон байна. Ардын хүүхдүүд 4-8 сая төгрөгийн зээл аваад төлж чадахгүй хар жагсаалтад орж, дипломоо хураалгаж байхад хэний хүүхэд зээлийн эргэн төлөлтөөс чөлөөлөгдөөд байна" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: