Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2024.04.23 13:24
8671
ЕБС-ийн 14 настай сурагч охин сургуулийнхаа дөрвөн давхрын цонхоор унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны 4 давхраас хүүхэд унасан" гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу шалгахад 14 настай, эмэгтэй сурагч толгой нь эргэж, дотор муухайрсны улмаас цонхоор агаар амьсгалах үедээ толгой нь эргэж унасан гэх нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Хохирогч эмнэлгийн туслалмж авсан бөгөөд үргэлжлүүлэн шалгалтын ажиллагаа хийгдэж байна.