Өнөөдөр СХД-ийн 18-р хорооны 12-р сургууль 960 хүүхдийн хүчин чадалтай шинэ сургуультай боллоо. Хуучин сургууль нь 1963 онд баригдсан бөгөөд 2021 онд тус сургуулийг нурааж байсан юм.
Гэхдээ барилгын ажил удааширч 3300 гаруй сурагч, 156 багш ажилчид 4-5 сургуульд хуваагдан хичээллэж байсан.
Тиймээс түрээсээр төлж байгаа сургуулийн байр болоод 3 ээлжээр хичээллэх сургуулийн тоо зэрэг асуудлыг талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа.
Л.Энх-Амгалан: 12-р сургууль их онцлогтой сургууль. Хамгийн олон сурагчтай, хамгийн их хүн амын төвлөрөл үүссэн, сургуульгүй болсон хорооллуудын нэг юм. Хэрэв бид улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хүлээсэн бол энэ сургууль 2026 онд ашиглалтад орох байсан. Өнгөрсөн жил засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод байгаа 3 ээлжээр хичээллэх эрсдэлд байгаа сургууль буюу 12, 62 зэрэг сургуулиудад тусгайлсан арга хэмжээ авсан. Төсвийн гадуурх арга хэмжээ буюу Улаанбаатар хоттой хамтарч энэ объектуудтай ажилласан.1-р ангид 75-80 мянган хүүхэд жилдээ шинээр элсдэг бол 12-р ангийг жил болгон 30-35 мянган хүүхэд төгсдөг. Жил болгон 20-25 мянган хүүхдийн сургуулийн хэрэгцээ шинээр үүсэж байгаа. Үүнээс үүдэж ачаалал нэмэгдэж 3 ээлжээр хичээллэх нөхцөл үүсэж байгаа. Тиймээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудыг эрчимжүүлэхээс гадна, барилгууд худалдаж авч байгаа. Сургуульгүй байгаа хорооллууд дунд барилга худалдаж авч байгаа. Түр хугацааны шийдэл болох байруудыг түрээсэлж сургуулийн зориулалттай ашиглаж байгаа. Улаанбаатар хот 20 минутын хот гэдэг шинэ концепц орж байгаа. 20 минутын дотор хүүхэд нь сургуульдаа ирж, очдог. 20 минутын дотор хүүхэд нь цэцэрлэгтээ очдог ийм л хотыг бид нар бий болгох ёстой.
Шууд дамжуулалт: