Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.04.24 12:33
1257
С.Мөнхчулуун: Гурилын импортын татварыг чөлөөлөх шийдвэр гарсан даруйд гурилын үнэ 100-200 төгрөгөөр буурсан

ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуунаас гурилын импортын татварыг чөлөөлсөнтэй холбоотой гурилын үнэ ханшид ямар нөлөө үзүүлж буй талаар тодрууллаа. Тэрээр “Импортын татварыг тэглэх хууль батлагдсанаар ирэх сарын 1-нээс хэрэгжинэ. Жил бүр импортлох гурилын дээд хэмжээг ХХААЯ, Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөс хуралдаад  12 мянган тонн гурил гэж баталсан. Энэ хэмжээг нэмж, чөлөөлж өгөхгүй бол хууль бодит ажил хэрэг болоход хүндрэл үүснэ. Би ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсны  хувьд гурилын үнэтэй холбоотой хяналт шалгалт хийж байсан. Импортын татвар тэглэсний хувьд хил дээр хямд гурил орж ирэхэд бэлэн байна. Хууль батлагдсан өдөр "Ургац" гурил гэхэд кг тутамдаа 100-200 төгрөгөөр буусан. Зах худалдааны  төвүүдэд 50-100 төгрөгөөр буусан байна. Дагалдаж гарсан хуультай холбоотой малын тэжээлийг оруулж ирэхийг  дэмжиж, үр тариагаа экспортолж болохыг баталсан. Экспортоо чөлөөлж өгөхгүйгээр улаан буудайн салбар хөгжихгүй “ гэлээ.