Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.04.26 08:52
615
АНУ их сургуулийн оюутнууд Газын зурвас дах дайныг эсэргүүцэн жагсаж байна

Колумбын их сургуульд эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш долоо хоногийн дараа АНУ-ын олон арван коллеж эсэргүүцлийн жагсаалд нэгдэж байна.

Атланта дахь Эмори их сургууль болон Өмнөд Калифорнийн их сургууль Газын зурвас дахь дайны эсрэг жагсаал цуглаан үргэлжилж байгаа тул цагдаа нар төгсөлтийн баярыг цуцалсан байна. Жагсагчдыг тарахыг шаардсан ч татгалзсан тул цагдаа нар химийн бодис цацаж тараажээ. 

Жагсагчид Палестинчуудыг дэмжин дайныг зогсоохыг уриалж байна. 

Эмори их сургуулийн мэдээлснээр жагсагчид тус сургуультай холбоогүй Пүрэв гарагт сургуулийн хотхон руу зөвшөөрөлгүй нэвтрэн "манай оюутнууд улирлын сүүлийн шалгалтад бэлтгэж байхад их сургуулийн үйл ажиллагааг үймүүлж байна" гэжээ.

Жагсаалын улмаас хэдэн арван хүнийг баривчилсан гэж их сургуулиас мэдээлсэн боловч нарийн тоог хэлэхээс татгалзаж байгаа аж.

Цагдаа нарт саатуулагсдын дунд Эморигийн гүн ухааны тэнхимийн дарга Ноэль МакАфи байсан бөгөөд тэрээр жагсаалыг ажиглаж байсан байна. Тэрээр өгсөн мэдэгдэлдээ “Жагсаал тайван өрнөж байсан ч цагдаа нар дайрч хоромхон зуур эмх замбараагүй байдал үүссэн” гэж дурдсан байна.

Харин өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк хотын Колумбын их сургуулийн хотхонд болсон оюутны эсэргүүцлийн жагсаалын үеэр сургуулийн цагдаа дуудаж 100 гаруй хүнийг баривчилсан байна.

“Газын зурвас дахь Израилын дайн”-ыг эсэргүүцсэн жагсаалд АНУ-ын олон арван их сургууль, коллежууд нэгдээд байна.

Жагсагчид Газын зурваст болж буй үй олноор устгахаа зогсоохыг уриалж, Израилыг дэмжиж буй зэвсгийн үйлдвэрлэл болон тус улсад тусламж үзүүлэх, санхүүжүүлэхийг зогсоохыг уриалж байна.

Эх сурвалж: BBC