Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.04.26 09:12
722
Нигери улсад аадар бороо орж шоронгийн нэг хэсэг нурж 100 гаруй хоригдол оргожээ

Пүрэв гарагт их хэмжээний бороо орсны улмаас засан хүмүүжүүлэх байрны нэг хэсэг нурж 100 гаруй хоригдол оргосон байна.

Нигер муж улсын Сулежа хотын засан хүмүүжүүлэх газарт уг хэрэг тохиолдсон байна. Нийт 118 хоригдол оргон зайлсны 10 хоригдлыг барьж, цагдан хорьжээ.

Тус байгууламж ихээхэн хуучирсан бөгөөд "колоничлолын үед баригдсан" тухай засан хүмүүжүүлэх албанаас мэдээлжээ.

Тэд ард иргэддээ айдас саадгүйгээр ажил бизнесээ үргэлжлүүлэхийг хүсээд зугтаж яваа хоригдлуудтай холбоотой сэжигтэй үйлдэл ажиглагдвал хамгийн ойрын хамгаалалтын албанд мэдээлэхийг уриалж байна.

Сүүлийн жилүүдэд Нигер улсын шоронгоос хоригдол оргох явдал ихээр гарах болсон.

2022 онд Нигерийн нийслэл Абужа хотын шоронд “Боко Харам” бүлэглэл дайрч үймээн үүсгэсний улмаас 300 гаруй хоригдол оргож байсан байна.

2023 онд Коги мужийн хорих анги руу зэвсэгт этгээдүүд дайран орж, нэг цагдааг хөнөөж 200 гаруй хоригдол оргосон юм.

Тус халдлагаас таван сарын өмнө зүүн өмнөд хэсэгт орших Имо мужийн өөр нэг шоронд зэвсэгт этгээдүүд халдаж 2000 гаруй хоригдол оргосон юм.

Эх сурвалж: CNN