Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2024.04.26 10:19
1960
Улаанбаатар Дундговь чиглэлд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүсжээ

Өнөөдөр Улаанбаатар Дундговь буюу А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын үзлэг хийгджээ. Одоогийн байдлаар тэнгэр бүүдгэр, цасан шуургатай байгаа талаар Дундговь аймгийн засаг даргын тамгын газраас анхааруулж байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор зорчих хэсэгт цасан бүрхүүл тогтож гулгаа үүссэн тул иргэдийг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.