Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.04.26 11:40
612
Ахлах сургуулийн сурагч гудамжнаас олсон 1000 долларыг буцааж өгчээ

Өмнөд Солонгосын Хадонг хотын гудамжнаас олдсон 1.22 сая вон буюу 1000 ам.долларыг буцааж өгсөн ахлах сургуулийн сурагчийн үнэнч шударга байдал олны анхаарлыг татаад байна.

Уг мөнгийг гудамжаар унадаг дугуйтай явсан хүн унагажээ. Мөнгөний эзэн нь тодорхойгүй байсан бөгөөд тэрээр мөнгөө унагаснаа мэдэлгүй цааш үргэлжлүүлэн явж өнгөрсөн байна.

Төд удалгүй ахлах сургуулийн сурагч газар унасан мөнгийг олж хараад хэсэг зогсож эргэн тойрноо харж, дараа нь утсан дээрээ газар унасан мөнгөний зургийг авчээ. Ингээд мөнгийг газраас цуглуулж ойролцоох цагдаагийн газарт хандан мөнгө олсон тухайгаа мэдэгдсэн байна.

Охиноос яагаад мөнгөө буцааж өгөх болсон талаар асуухад "Хэдийгээр намайг хүн хараагүй хэдий ч энэ мөнгийг ашигласан бол би их харамсах байсан"

Солонгост олсон зүйлсээ мэдээлээгүй тохиолдолд алдагдсан эд хөрөнгө завшсан хэрэгт буруутгагдаж 1 жил хүртэл хорих эсвэл 3 сая воны торгууль ногдуулдаг байна.

Эх сурвалж: The Korea Times