Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.04.26 15:40
769
Сарнаас мессеж илгээж, Ангарагаас шууд дамжуулалт хийх боломжтой юу?

НАСА болон Нокиа компани үүрэн холбооны 4G сүлжээг саран дээр бий болгохоор хамтран ажиллаж байна.

Энэ жил сар луу 4G сүлжээг зөөвөрлөх SpaceX пуужинг хөөргөхөөр бэлтгэж байгаа аж. SpaceX пуужингаар газардах төхөөрөмжийг сарны өмнөд туйлд суурилуулж, дараа нь дэлхийгээс алсаас удирдах аж.

Саран дээр үүрэн холбооны сүлжээг оруулахын тулд эрчим хүч болон сансрын шаардлагад нийцсэн хэмжээ, жин болон техникчгүйгээр ажиллах зэргийг нарийн тооцож төхөөрөмжийг хөгжүүлж байгаа тухайгаа НАСА-гийн Сансрын технологийн газар CNN  агентлагт мэдээлжээ.

НАСА: Одоогийн байдлаар сансрын нисэгчид хоорондоо радиогоор ярьж байгаа НАСА өндөр нарийвчлалтай видео болон шинжлэх ухааны нарийн өгөгдлийг дэмжих чадвартай сарны холбооны систем нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Сансрын нисэгчдийг сар руу буцаах зорилготой НАСА-гийн Артемис хөтөлбөрийн хувьд үүрэн холбооны холболт нь үнэлж баршгүй бөгөөд эрчим хүч, уух ус, амьсгалах агаар шиг л чухал хэрэгтэй аж.

Эх сурвалж: Guardian