Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Улс төрийн нам
2024.04.29 16:26
1826
М.Тулгат: Бонд гэдэг үг сонсоход гоё ч өр шүү дээ

Нийслэл бонд гаргах гэж буйтай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч М.Тулгатаас байр суурийг нь тодрууллаа.

Тэрээр, “Бонд гэдэг үг гоё боловч нэг ёсондоо өр шүү дээ. Өнөөдрийн яригдаж байгаа өрийн асуудал нь гадаадын бонд нь 700 сая доллар буюу 2,4 их наяд төгрөг, дотоодынх нь 500 тэрбум төгрөг. Нийлээд 3 их наяд болж байгаа биз. Тогтоолын төсөл дээрээ нийслэл бонд гаргахыг зөвшөөрсүгэй л гэсэн байгаа юм. Хийх гэж байгаа зүйл нь тодорхой бус.

Гэтэл Монгол улсын 2024 онд баталсан төсвийн алдагдал 1,5 их наяд. ААН байгууллага болон хувь хүмүүс, бизнес эрхлэгчдэд очих 500 тэрбум төгрөгийг Нийслэл булааж байна аа л гэсэн үг.

Нэг ёсондоо Улаанбаатар хотод зөндөө зовлон байгаа ч зовлон дээр нь зоолж байна" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: