Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.04.30 08:32
1827
Украины "Харри Поттерын шилтгээн" Оросын цохилтод өртжээ

Украины өмнөд хэсгийн Одесса боомт дахь нутгийн иргэдийн нэрлэж заншсанаар "Харри Поттерын цайз" руу Орос улсаас пуужин харвасан байна.

Уг дайралтын улмаас дөрвөн хүн амиа алдаж, 32 хүн шархадсан тухай орон нутгийн албаныхан мэдэгдлээ.

Одесса мужийн тэргүүн Олех Кипер хэлэхдээ, гурван эмэгтэй, нэг эрэгтэй нас барсан бөгөөд шархадсан хүмүүсийн дунд дөрвөн настай болон 16 настай хүүхэд, жирэмсэн эмэгтэй байгаа гэжээ.

Уг барилга нь нэрт парламентын гишүүн асан Сергей Киваловын оршин суух газар гэж Украины хэвлэлүүд мэдээлж байна. Энд Сергей Киваловын удирддаг Одесса хуулийн академи байрладаг байжээ.

АНУ аас Украинд 61 тэрбум ам долларын тусламж үзүүлэхээр баталсан. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тусламжийн зарим хэсэг нь ирж эхэлсэн ч илүү хурдлах шаардлагатай байна гэжээ. 

Тэрээр Орос улс барууны орнуудын тусламж, зэвсэг удаан нийлүүлж байгааг далимдуулан довтолж байна гэж өөрийн байр суурийг илэрхийлсэн билээ.


Эх сурвалж: BBC