Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.04.30 10:19
13126
Гоо сайхны үйлчилгээний үеэр ХДХВ халдвар авсан нь тогтоогджээ

2018 онд АНУ-ын Нью Мексико дахь гоо сайхны газар "Цус сорогч" буюу “Vampire facelift” үйлчилгээ авсан гурван эмэгтэй ДОХ-ын халдвар байна. Энэ нь дэлхийд анх удаа гоо сайхны үйлчилгээний үеэр ХДХВ-ийн халдвар авсан анхны тохиолдол аж.

Энэ үйлчилгээ нь "Цус сорогч" буюу “Vampire facelift” үйлчилгээ бөгөөд үйлчлүүлэгчийн арьсыг толигор болгож үрчлээ арилгах үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгчийн цусыг авч тусгай аргаар цусан дах баялаг плазмыг ялгаж авч улмаар ялган авсан плазмыг жижиг зүү цоолбороор нүүр рүү нь буцааж хийдэг үйлчилгээ юм.

Үйлчилгээний үр дүнд шинэ коллаген, эластины нийлэгжилтийг идэвхжүүлснээр арьсны үрчлээс, батганы сорвийг багасгадаг байна.

Тус үйлчилгээ Америкийн алдартнуудын дунд түгээмэл хийгддэг бөгөөд 2013 онд реалити шоуны од Ким Кардашиан тус үйлчилгээг хийлгэсэн үеийн зургаа олон нийтэд цацаж байсан билээ. Тусгай зөвшөөрөл бүхий гоо сайхны эмнэлгийн орчинд тус эмчилгээ нь 1000-аас 2000 доллар хооронд үнэтэй байдаг. 

2018 онд 40-50 насны америк эмэгтэй гадаадад байх хугацаандаа ХДХВ-ийн халдвар авсан байна. Эмэгтэй тариураар мансууруулах бодис хэрэглэж байгаагүй, сүүлийн үед цус сэлбэж байгаагүй бөгөөд одоогийн хамтрагчаасаа өөр хүнтэй ойрын үед бэлгийн харьцаанд ороогүй гэж мэдэгджээ.

Харин тэр жилийн эхээр Нью-Мексико дахь гоо сайхны үйлчилгээний газар ‘цус сорогч’ үйлчилгээ хийлгэсэн тухайгаа мэдэгдсэн байна.

Тус газрыг шалгахад ботокс зэрэг тарилгын үйлчилгээ үзүүлдэг бөгөөд гал тогооны өрөөний хөргөгчид хоолны хажууд "шошгогүй хуруу шил бүхий цус, эмнэлгийн тарилга” болон зарим цусны хуруу шилийг дахин ашигласан шинж тэмдэг илэрсэн зэрэг зөрчлүүд илэрчээ.

АНУ-ын эрүүл мэндийн агентлаг 2018 оны 5-р сараас 9-р сарын хооронд тус газраас ‘цус сорогч’ үйлчилгээ авсан дөрвөн эмэгтэй, нэг эрэгтэй зэрэг ХДХВ-ийн халдварын таван тохиолдлыг уг гоо сайхны газартай холбон тайлбарлаж байна.

Эх сурвалж: Guardian