Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.04.30 11:07
1654
Бейонсе охин Блю Аиви хамтаар 12 сард нээлтээ хийх "Муфаса: Арслан хаан" кинонд дуу оруулжээ

Бейонсе, Жэй Зи нарын том охин Блю Айви Картер "The Lion King" киноны шинээр гарах анги болох "Муфаса: Арслан хаан" кинонд ээжтэйгээ хамт дуу оруулжээ.

12 настай Блю Айви нь Симба хаан, Нала хатан хоёрын зулзага Киарагийн дууг бүтээж байгаа аж.

Найруулагч Барри Женкинсийн энэ удаагийн бүтээлээр бидний сайн мэдэх ‘Араатны хаан арслан Муфаса’ болон түүний ах Соривтын бага насыг өгүүлэх аж. Женкинс "Өглөөний мэнд Америк" шоунд Блю Айви "мэргэжлийн" байсан гэж дурджээ.

2019 оны Арслан хаан кинонд Симбагийн дүрд Дональд Гловер, Налагийн дүрд Бейонсе, Соривтын дүрд Чиветел Эжиофор нар тоглож байсан.

Блю Айвигийн анхны кинонд тоглож байгаа дүр боловч тэрээр өмнө нь ээжийнхээ амьд аялан тоглолтод бүжигчнээр тоглож өөрийн чадвараа олны өмнө батлаад байсан билээ. 

Mufasa: The Lion King кино энэ оны 12-р сард Их Британид нээлтээ хийх аж. 

Эх сурвалж: BBC