Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.04.30 11:32
1646
Н.Баярмаа: Хүүхдүүдийг камерын өмнө зосгоож уучлал гуйлгасан нь хүүхдийн эрхийг зөрчсөн асуудал

Өнөөдөр хүүхдийг зодон шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр тохиож байна. Тиймээс тус өдөртэй холбогдуулан ХНХЯ-аас хүүхдийн эрхийн асуудлын талаар хэлэлцэх уулзалт зохион байгуулж байна. 

Н.Баярмаа ХНХЯ-ны гэр бүлийн бодлогын хэрэгжилт зохицуулалтын газрын дарга : Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхэд хамгаалал гэсэн дэд зүйл нэмэгдсэн. Хууль, шүүхийн байгууллагын ажилчдын үйл ажиллагаа хүүхдэд ээлтэй, хүүдийн дээд эрх ашгийг хангасан үйлчилгээ явуулдаг байх асуудал хуульчлагдсан байгаа.  

Хүүхдээс тайлбар авах, биенд нь нэгжлэг хийхдээ хууль ёсны төлөөлөгчийнх нь хамт тус үйл ажиллагааг гүйцэтгэнэ. 

Цагдаагийн байгууллагаас автобусад зөрчил гаргасан хүүхдүүдийг олж илрүүлэн, уучлал гуйлгасан асуудал гарсан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын тушаалаар яаралатай зөвлөн туслах баг байгуулагдсан. Хүний эрхийн хуульч, хүүхдийн өмгөөлөгч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан нар хамтран ажилласан байна. 

Шууд дамжуулалт: