Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.04.30 13:16
1354
Ц.Сандаг-Очир: Гишүүд тойргоороо явж ажиллаж байгаа учир ирц хүрэхгүй хурлууд хойшилж байна

Тун удахгүй УИХ-ын ээлжит сонгууль болно. Харин УИХ-ын  гишүүд сонгуулийн сурталчилгааны хугацаанд тойргуудаараа явж амжихгүй гээд одоо хөдөө гадаа явж хурлын ирц хүрэхгүй хойшилж байгаа асуудлууд гарах болжээ. Тус асуудлын талаар УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очироос тодрууллаа. 

Ц.Сандаг-Очир УИХ-ын гишүүн: Өнөөдөр хууль зүй байнгын хороо ирц хүрэхгүй шалтгаанаар хурал нь болоогүй байна. Мөн нийгмийн бодлогын байнгын хороо ирц хүрээгүй хойшилжээ. Нийгмийн бодлогын байнгын хороо 17 гишүүнтэй ч гурван гишүүн өвчтэй, долоон гишүүн орон нутагт ажиллаж байна. Ингэснээр ирц хүрэлцгүй хурал хойшилж байна. Сонгуулийн тойрог томссонтой холбоотой, сурталчилгааны хугацаанд тойргуудаараа явж амжихгүй гээд хөдөө гадаа явж тайлангын хурлууд хийж байх шиг байна. 

Шууд дамжуулалт: