Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.05.01 12:00
1121
Ж.Чинбүрэн: 200 гаруй албан тушаалтанг АТГ-т шалгуулахаар өгнө

Эмийн хянан шалгах түр хорооноос эмийн сонсголоос гарсан үр дүнгээ тайлагнаж, маргааш чуулганаар илтгэлээ өргөн барих юм байна.

 

УИХ-ын гишүүн Хянан шалгах түр хорооны ахлагч Ж.Чинбүрэн: Сонсголын гол зорилго төр иргэдээ сонслоо. Ард иргэдийн төлөөллийг гэрчээр оруулж, дуу хоолойг сонслоо. Хөнгөлөөгүй байхад 15 мянгаар авдаг байсан эм хөнгөлөөд 45 мянган төгрөгөөр зарж байгааг иргэд гэрчиллээ. Гааль дээр мэдүүлж байгаа ханган нийлүүлж байгаа үнийг жижиглэнгийн зарж байгаа үнээр мэдүүлдэг болох тогтолцоог нэвтрүүлэх нь иргэд хилээр орж ирж байгаа үнээс хэд дахин өндөр үнээр авж байгаагаа мэдэх болно.

Авлигатай тэмцэх газарт 200 гаруй албан тушаалтанд хамаарах мэдээллийг шалгуулахаар өгж байгаа. Энэ нь шууд гэмт хэрэгтэн гэсэн үг биш ч  ямар нэг байдлаар нөлөөлсөн үү гэдгийг шалгуулахаар өгч байгаа юм. 

Хянан шалгах тухай хууль 2022 оноос хойш хэрэгжиж, хоёр удаагийн сонсгол хийсэн. Тогтоолын төсөлд оруулсан чухал зүйл нь итгэлцлийн зөв тогтолцоог оруулж байгаа. Өндөр хөгжилтэй, хатуузохицуулалттай орны эмийг Монгол Улсаар оруулахдаа шинжилгээг давтаж хийхгүй байх сайн туршлагыг бид тогтоолдоо оруулж байгаа.

 УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Цаашид бид лаборатори дээр анхаарч, ажиллах хүний нөөц, цалин хөлсөнд анхаарч ажиллах болно. Орж ирж байгаа үнэ хяналт байхгүй юм байна гэдэг нь гүйцэтгэлийн аудитаар тодорхой болж байсан. Хамаарал бүхий,ашиг сонирхлын зөрчилтэй байвал хууль хүчний газарт хандаж, шалгуулна.

Б.Жаргалмаа: Эмийн салбарт баримтлах төрийн бодлого дутагдаж байна.Эмийн салбарт ажиллажбайгаа компаниуд 4-5 дахин цэвэр ашиг олсон нь шууд иргэдийн халаастай хамааралтай байгаа нь сонсголоор тодорхой болсон.