Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.05.01 13:41
1085
ЦХХХ-ны сайд Н.Учрал: И-Баримтыг Казакстан улс нэвтрүүлье гэх санал тавьсан

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар эдийн засагт эерэг өөрчлөлт авчрах хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхийг зөвшөөрсөн талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдэгдлээ. Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэж дэмжлээ. Харилцаа холбоо,мэдээлэл технологийн салбар жилдээ 1,7 их наяд төгрөгийн борлуулалт хийдгээс мэдээлэл технологийн салбар нэг хувийг ч  эзэлдэггүй. Гэтэл өчигдөр “Старт ап” челленж арга хэмжээн дээр  97 компани бүртгүүлэхэд нийт үнэлгээ 163 тэрбум тэрбум төгрөгт хүрсэн. Төрийн дэмжлэггүй, бор зүрхээрээ олон улсын түвшинд хүрчээ. Олон улсад өрсөлдөх боломжтой олон компани төрөн гарч байна.  И-Монголиа пратформ Колумб улсаас санал ирсэн.Колумб улс И-Монгол пратформыг албан ёсоор гэрээ хийж, нутагтаа нэвтрүүлье гэх хүсэлттавьсан.  Өгье, лицензийн журмаар ашиглуулъя гэхээр хуульдаа эх кодыг төр эзэмшдэг. Бусдад эзэмшүүлэх нь хориотой байдаг.Үүнийг мэдээлэл технологийн салбар энэ хуулиар нээж, орлого олох боломжийг нээж өгөх юм.  Мөн И-Баримтыг Казакстаны цахим хөгжлийн тэргүүн дэд сайд улс орондоо нэвтрүүлье.Хамтын ажиллагааны гэрээ байгуулах бололцоотой” гэдгээ мэдэгдсэн. Энэ хуулиар төр бие даан систем хөгжүүлэхгүй. Мэдээлэл технологийн салбараа хөгжүүлснээр манай улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай бус солонгорох, макро түвшинд гарах боломжтой. Оюун санаагаараа ирээдүйг бий болгох, мэдлэгийн эдийн засгийг бий болгоход энэхүү хуулийн төсөл чухал ач холбогдолтой” гэлээ.