Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Засгийн газар
2024.05.01 13:53
2314
Б.Солонгоо: С.Зориг агсны амиа алдсан хэргийг төрийн нууцаас гаргах шаардлагатай

Т.Чимгээ Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллах, санал боловсруулж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Харин тус ажлын хэсгийн хурал 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр болжээ. Хурлаар хэлэлцсэн асуудал болон гарсан саналуудыг засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. 

Т.Чимгээ Б.Соднодаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргийг хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг төрийн болон  албаны нууцын тухай хуульд заасан журмын дагуу төрийн нууцаас гаргах шаардлагатай. 

Харин ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох байгууллагуудад нь хугацаа алдалгүй ажиллах үүрэг чиглэлийг өгсөн байна. 

Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудлаар Б.Хурц  Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр нарт холыогдох хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн. Харин тухайн үед улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрээр эрүүдэн шүүсэн, гэм буруутайд тооцож, Ж.Мөнхгал, С.Баяр нарт тус бүр 2 жил хорих, Б.Хурцад 1 жил 6 сар хорих, Г.Эрдэнэбат Ү.Отгонбаярт тус бүр 1 жил хорих, О.Бямбажавт зургаан сая төгрөгөөр торгох ял ногдуулсан байдаг._ 

Шууд дамжуулалт: