Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2024.05.01 19:15
3425
Ардчилсан хүчний холбоо Г.Дэнзэн, Д.Бэхбат нарын залуусаар бүл нэмжээ

Өнөөдөр Ардчилсан хүчний холбооны удирдах зөвлөл болон бүрэлдэхүүнд манлайлагч залуусын төлөөлөл болох 15 залуус нэгдсэн байна.

Тэдний дунд АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга Г.Дэнзэн байсан нь анхаарал татаж буй. Мөн АН-ын намын ҮБХ-ны Б.Баярсайхан (СЕХ-ны Нарийн бичгийн дарга асан) нарын хэдэн хэдэн гишүүд ч нэгдэж, Ардчилсан хүчний холбооны бодлого, үйл ажиллагаанд идэвхийлэн оролцохоо мэдэгдсэн байна. Улс төрийн үйл явц сонирхолтой өрнөж байна.

Саяхан АХХ нь “Гранд Монгол” фракцуудын нэгдлийг дэмжиж, хамтран ажиллахаар санамж зурсан. Нэг нам дангаар орших уу, ардчилсан байдлаараа явах уу гэдэг эгзэгтэй цаг мөчид ардчилсан хүчний холбоо хүчээ зузаатгаж байгаа нь С.Эрдэнийн алсыг харсан бодлого, залуусдаа итгэл үзүүлж буй байдал аж. Нэгэн цаг үед хүчтэй байсан Ардчилсан хүчний холбоо 15 жилийн ойн босгон дээрээ нам доторх байр сууриа бэхжүүлж, сонгуульд АН дотроо хүчтэй баг бүрдүүлж оролцох уу гэх найдвар харагдаж эхлэх нь...