Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.05.03 08:23
1797
Хятадын өмнөд хэсэгт хурдны зам нурсны улмаас амиа алдагсдын тоо 48-д хүрчээ

Гуандун мужид сар үргэлжилсэн аадар борооны улмаас Лхагва гарагт шөнийн 02.00 цагийн үед Мэйжоу хотын дөрвөн эгнээтэй хурдны замын нэг тал нурсан байна. Улмаас тус замаар зорчиж явсан 23 машин уулын эгц налуу хэсэг рүү унасан бөгөөд зарим машинууд тэр доороо шатсан байна. Шатсан болон эвдэрсэн машинуудыг барилгын кран ашиглан өргөсөн байна.

Пүрэв гарагийн байдлаар  Хятадын зүүн өмнөд хэсэгт хурдны зам нурсны улмаас амиа алдагсдын тоо 48-д хүрч, аврагчид хоёр дах өдрөө уулны энгэр хэсэгт эрэн хайх ажиллагаа үргэлжлүүлж байна.

Одоогийн байдлаар 48 хүн нас барж 3 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж. Хэрэв алга болсон 3 хүн нас барсан бол амиа алдагсдын тоо 51-д хүрэх аж. Ослын улмаас 30 хүн бэртэж эмнэлэгт хүргэгдсэн байна.

“Нуралтын үеэр ихэнх машинууд хөрсөнд дарагдсан, их хэмжээний хөрсөөр бүрхэгдсэн байсан” тухай орон нутгийн удирдлагууд мэдэгдсэн байна.

Замын хэсэг нурсан тус мужид сүүлийн дөрвөн долоо хоногт 56 сантиметр (22 инч) бороо орсон нь өнгөрсөн жилийнхээс дөрөв дахин их байжээ. Дөрөвдүгээр сарын эхээр Мэйжоугийн зарим тосгон үерт автсан бөгөөд сүүлийн өдрүүдэд бороо ихээр орсон байна.

Өнгөрсөн амралтын өдөр тус мужийн төв Гуанжоу хотод бороо, мөндрийн шуурганы улмаас үүссэн хар салхины улмаас таван хүн амиа алдсан юм.

Эх сурвалж: AP