Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.05.03 08:52
1419
Дэлийд анх удаа зэрлэг Орангутан эмийн ургамлаар шархаа эмчилжээ

Эрдэмтэд Орагута халуун орны ургамлаар шархаа эмчилсэн тухай мэдээллээ. Үүнийг зарим зэрлэг амьтад байгальд ургадаг ургамлаар өвчнөө тайвшруулахыг оролддоггийг батлах хамгийн сүүлийн жишээ гэж үзэж байна.  

Эрдэмтэд зэрлэг орангутан Зүүн Өмнөд Азийн хүмүүс өвдөлт, үрэвслийг эмчлэхэд ашигладаг Ракус хэмээх эмийн ургамлын навчийг зулгааж, зажилж байгааг ажиглажээ. Улмаар насанд хүрсэн эр орангутан хуруугаараа баруун хацрын шарханд ургамлын шүүсийн түрхсэн байна. Дараа нь тэрээр зажилсан ургамлаар нүүрэн дээрх задгай шархыг хаах түр зуурын боолт болгон ашигласан гэж ‘Scientific Reports’ сэтгүүлд бичсэн байна.

Хэдийгээр бусад зэрлэг приматууд эмийн шинж чанартай ургамлыг залгиж, зажилж, үрж чаддаг нь ажиглагдсан ч шарх эмчлэхэд ашиглаж байгааг хараагүй байна. 

Ажиглалтын гэрэл зургуудаас харахад түүний шарх нэг сарын дотор ямар ч асуудалгүй эдгэсэн байна. 

Эх сурвалж: AP