Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2024.05.03 17:22
1704
Монголд анх удаа автомиксерчдийн үндэсний аварга шалгаруулах “Миксер фестиваль"-2024 болно

"Эвт чулуу" ХХК-аас зохион байгуулж буй “Миксер фестиваль"-2024 5 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Тус фестиваль нь барилгын материал үйлдвэрлэл болон тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгэдэг иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, хүнд машин механизмын жолоочийн мэргэжлийн ур чадвар, техникийн бүрэн аюулгүй байдлын талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, түгээх харилцан туршлага судлуулах зорилготой юм.

Энэ жилийн “Миксер фестиваль"-2024 нь 5 дугаар сарын 18-ны өдөр нийгмийн хариуцлагын хүрээнд үндсэн үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлан таниулах, туршлага судлах, бизнесийн болон аюулгүй ажиллагааны эерэг хандлагыг төлөвшүүлэхэд чиглэн зохион байгуулагдаж байна.

Түүнчлэн барилгын материал үйлдвэрлэл болон тээвэрлэлт гүйцэтгэлийн явцад гарч буй үл тохирол, тээвэрчдийн ажлын байрны нөхцөл болон сэтгэл зүй, олон нийтийн өмнө хүлээх хариуцлага тэдний ур чадварыг дээшлүүлэх, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцуулахад оршино.

Тэмцээнийг аюулгүй ажиллагааны журмын дагуу 3 үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд салбарын онцлогийг бүрэн таниулах боломжтой иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд болон салбарыг сонирхогч мэргэжлийн холбоод оролцох юм.

Хүнд машин механизм тэр дундаа миксерийн жолооч нарт аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг дагаж мөрдөх, засвар үйлчилгээ хийх болон хянах, үйл ажиллагааны горимд тохирсон ажлын холбоо, харилцааг бий болгох ач холбогдолтой бөгөөд нийгэмд хүнд машины механизмыг сурталчлан таниулах, эерэг хандлага түгээхэд ихээхэн ач холбогдолтой гэдгээрээ онцлог. Бүртгэл энэ сарын 10-ны өдөр хүртэл явагдах тул сонирхсон хувь хүн, байгууллагууд идэвхтэй оролцохыг урьж байна.

Шагналын сангийн тухайд I байр prius 30 автомашин, II, III байр мөнгөн шагналтай бөгөөд хамгийн ганган миксер шалгаруулах юм. Мөн үзэгчдийн дундаас азтан шалгаруулж IPhone 15 утас бэлэглэнэ.