Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2024.05.03 20:21
1773
“Хүнсний хувьсгал”-ийн хүрээнд орон нутгийн лабораториудын арга зүйг чадавхжуулна

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори”-т Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны дарга Т.Мөнхтөр нар ажиллалаа. “Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори” нь мал амьтны гоц халдварт өвчнийг илрүүлэх, оношлох баталгаажуулах, экспорт импортын мал, амьтан, тэдгээрийн түүхий эд, бүтээгдэхүүнд мал эмнэлэг эрүүл ахуйн баталгаа гаргах зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

“Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори” нь “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд тодорхой үүргүүдийг хүлээсэн. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд УМЭАЦТЛСүлжээ лабораторийн арга хэмжээний төлөвлөлтхэрэгжилтийг хангахад:

  1. Хүнсний аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох, пестицид, малын эм, хүнд металлын үлдэгдэл, хоруу чанар өндөртэй нянгийн бохирдлыг хянах, хяналтын төлөвлөгөөг батлах /1.6.1/
  2. Мал эмнэлгийн оношилгооны лабораторийн чадавхжуулах /4.6.4/ гэсэн хоёр үүрэг хүлээн, түүнийг хэрэгжүүлэн ажиллан байна.

Мөн тус байгууллага нь аймаг, нийслэл, сум дүүргийн лабораторийг сүлжээ байдлаар нэгдсэн арга зүй, аргачлалаар хангаж ажиллах үндсэн чиг үүргийнхээ дагуу “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 21 аймгийн сумуудад мал эмнэлэг, ариун цэврийн лабораториудыг байгуулах, үйл ажиллагааг нь эрчимжүүлэхээр зорьж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: “Мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори” нь “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хоёр томоохон үүргийг хүлээн ажиллаж байгаа. Пестицид болон малын эмийн үлдэгдлийг шалгадаг чухал үүргийг гүйцэтгэж байна. Хоёр жилийн өмнө 30 гаруй нэр төрлийн эмийн үлдэгдлийг шалгадаг байсан бол өнөөдрийн байдлаар 100 орчим эмийн үлдэгдэлд хяналт, шинжилгээ хийж байна. Энэ ч утгаараа лабораторийн хүчин чадал сайжирсан нь харагдлаа. Мөн тус лаборатори нь “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд орон нутагт үйл ажиллагаагаа тэлэн идэвхтэй ажиллаж байна.

“Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори” нь 750 гаруй нэрийн оношлуур урвалж бодис, 850 гаруй нэр төрлийн туслах хэрэглэгдэхүүнийг хэрэглэн, илрүүлэх, оношлох, баталгаажуулах шинжилгээг жилдээ 40-50 мянга дээжид улсын төсвийн хөрөнгө, төсөл хөтөлбөрийн санхүүжилт, аж ахуйн нэгжийн захиалгаар гүйцэтгэдэг байна.