Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2024.05.03 21:00
1945
“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд байгуулагдсан эрдэмтдийн удирдлагын багт шинэчлэл хийлээ

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгуулагдсан Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөлийн гуравдугаар хуралдаан боллоо. Эрдэмтдийн зөвлөлийн дарга Ч.Даваабаяр хурлыг нээж 2023-2024 онд хийгдэх ажлуудын явц болон хэрэгжилттэй танилцан, хэд хэдэн асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

Үүнд:

  • Эрдэмтдийн удирдлагын багт шинэчлэл хийн эрдэмтдийн зөвлөлийн дэд даргыг томиллоо
  • Хоёр сар тутамд уулзалт зохион байгуулан хийсэн ажлуудынхаа явцыг танилцуулж, үр дүнгээ хэлэлцэж цаашдын зорилгоо тодорхойлно
  • Эрдэмтдийн зөвлөлийн гишүүнд хагас жил тутамд шагнал, урамшуулал олгох, эдийн засгийн төсвийг батлан, дэмжих

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд эрдэмтдийн зөвлөл байгуулагдаад хагас жил болж байна. Энэ хугацаанд хийсэн ажлууд болон цаашид хийх ажлуудын төлөвлөгөөг баталлаа. Богино хугацаанд үр дүнтэй ажиллахын тулд удирдлага зохион байгуулалтдаа өөрчлөлт орууллаа. Мөн эрдэмтдэд байгаа төсөл хөтөлбөрүүдийг бодитой ажил болгоход анхаарч ажиллана. Тухайлбал “Хүнсний хувьсгал” ТББ-ын гишүүдтэй эрдэмтдийн зөвлөлийн уялдаа холбоог сайжруулан, шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна.

Энэхүү зөвлөл нь нийт 5 жилийн хугацаанд хэрэгжих “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд гарсан бодлого шийдвэрийг зөв чиглүүлэх, шинжлэх ухаанчаар, бодитой хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан бөгөөд нийт 19 эрдэмтэн судлаачдаас бүрдэж байна.