Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.05.06 13:35
3121
"Хан Төгөл" хотхоны эзэд болох С.Бямбацогт сайдын төрсөн дүү нар Хөгжлийн банканд 71,5 тэрбум төгрөгийн өртэй

Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогтын хамаарал бүхий "Вестерн Холд" ХХК Хөгжлийн банканд 71,5 тэрбум төгрөгийн өртэй. Тухайлбал зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогтын төрсөн дүү болох С.Балжиннямын “Вестерн Холд” ХХК нь Хөгжлийн банкнаас Ховд эко цемент төслөөр 28 сая ам.долларын зээлийг 2019 онд авсан. 

УИХ-ын гишүүд эрх мэдэл, өөрт байгаа давуу байдлаа ашиглаж Хөгжлийн банкнаас маш бага хүүтэй зээл авч, түүнийгээ орон сууц, хаус хорооллын төсөлд оруулсан жишээ маш ихээр гарсан. Үүний нэг тод жишээ бол “Эй Жи Жи Эс” компанийн Хан-Уул дүүрэг 23-р хороо, Нүхт, Арцатын задгайд Шинэ суурьшлын бүс байгуулан “Хан төгөл” хотхон юм.

Амины орон сууц, сингл таун, твин хаусыг барьж зах зээлийн үнэ нь доод тал нь 3 тэрбумаас эхэлж байна. 

Энгийн ардад 0,7 га газар ч олддоггүй атал тусгай хамгаалалттай газар эрх дархтнууд хаус хороолол барьж, ядарсан иргэд нь хэрэглээний хэдхэн төгрөгийн зээлээ төлөхгүй хугацаа хэтрэнгүүт хар жагсаалтад оруулдаг.

"Хан Төгөл" хаус хорооллыг барьсан “Эй Жи Жи Эс” ХХК нь УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хамааралтай компани бөгөөд түүний байгуулж байсан “Алтайтрест” компани хувьцааг нь эзэмшдэг, төрсөн дүү Сандагийн Балжинням, Сандагийн Баянчулуун нар нь эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн. 

Дүү нар нь сонсголд ирдэггүй, ах нь өөрөө шалгуулахад бэлэн гээд хээвнэгхэн суудаг энэ гэр бүл аалзны тор мэт сүлжээгээр бусдын боломжоос хулгайлж байна уу? Ховд аймгаас тасралтгүй 16 жил сонгогдсон С.Бямбацогт сайдын ах дүү, хамаатан садан нь хөлжиж, сонгосон сонгогчид нь улных байсаар байна. Аймагтаа юу хийв, улсынхаа төлөө юу хийв ??