Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2024.05.06 14:01
2518
Н.Энхболд: Гишүүд хэлэлцэж байгаа хуулиа танилцуулаад орон нутагт ажиллаж байгаа

УИХ-ын бүрэн эрх дуусаагүй байгаа энэ үед УИХ-ын гишүүд байнгын хороодын хуралдаа суухгүй, ирц хүрэхгүй байгаа. Уг асуудлаар төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдоос тодрууллаа. 

Тэрээр, "УИХ-ын гишүүд зөвхөн хуралдаа суух биш хэлэлцэж байгаа хуулийн төслөө сурталчлан таниулах, судалгаа хийх шаардлага гардаг. УИХ-ын дарга захирамж гаргаад яг одоо хэлэлцэж буй хуулиудыг таниулах, сурталчлах, иргэдийн санал бодлыг сонсох зорилгоор хуралдааныг долоо хоногоор түр зогсоох шийдвэр гарсан. 

Тухайлбал: 

  • - Баялгийн сангийн тухай хууль
  • - Малчин өрхийн эрх зүйн байдлын тухай хууль
  • - Нүүдлийн мал аж ахуйд учирч байгаа сөрөг нөлөөллийг бууруулах асуудал
  • - Хот, тосгоны эрх зүйн тухайн хууль
  • - Хоршоогоор дамжуулж яаж эдгээр асуудлуудыг шийдвэрлэх вэ зэрэг шийдлүүдийг ярьж байна. Үүнээс үүдэлтэй зарим байнгын хороод хуралдахгүй байх асуудал гарч байгаа" гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: