Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.05.06 15:06
2186
Орхон аймаг өрсөлдөх чадварын үзүүлэлтээр тэргүүлжээ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 12 дахь жилдээ  “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2023”-ыг танилцууллаа. 

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь 2010 онд байгуулагдаж байжээ. Харин аймгуудын өрсөлдөх чадварын тайланг жил бүр гаргадаг бол дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайланг 2 жил тутамд гаргадаг байна. 

Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг энэ жил Орхон аймаг тэргүүлжээ. Орхон аймгийн хувьд засаглалын үр ашиг болон дэд бүтэц гэх үндсэн 2 бүлэгт 1-рт эрэмбэлэгджээ. 

Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймаг эрэмбийн өөрчлөлтгүй буюу 3, 4, 5 дугаарт эрэмбэлэгдсэн байна. 

Шууд дамжуулалт: