Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.05.06 16:51
3245
Уяач Б.Нямжав УЛС ТӨРД хэрэгтэй юу?

ММСУХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Нямжав улс төрд зүтгэж, нэр дэвших хүсэлтээ МАН-д гаргажээ. “Богд хээр”-ийн эзэн Б.Нямжав нь “Эм Жи Эл корпорацХХК-ийнхаа нэр дээр банкнаас 10 тэрбум гаруй төгрөгийг зээлж, 2017 онд М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд хэрэглэж улмаар М.Энхболд нь ялалт байгуулаагүй учир өрөнд орсон гэх мэдээлэл байдаг. Эцсийн дүндээ хуулийн байгууллагаар шалгагдаж, шүүхээр явж байсан удаатай. 

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 5-р тойрогт нэр дэвшихээр горилж байгаа сурагтай. Улс төрд уяачид, бөхчүүд, урлаг соёлынхон ороод улс хөгждөг бол хөгжих хугацаа болсон. 

Үндэсний өв соёл, бахархал, хүндлэлээрээ далимдуулан УИХ-ын гишүүн болсон, болох гэж байгаа хүмүүс олон байна. Хийж бүтээхийг зорьсон, хулгай луйварт холбогдоогүй чухам хэн улс төрд хэрэгтэй болохыг сонгогчид тунгаан бодно биз ээ....