Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.05.07 17:22
1228
Бүх нийтийн их цэвэрлэгээ маргааш эхэлнэ

“ЦЭВЭРЛЭГЭЭГ ХЭВШИЛ БОЛГОЁ” уриатай бүх нийтийн их цэвэрлэгээг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд хуваарийн дагуу зохион байгуулна.

Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлсэн. Цаашид цэвэрлэгээг тогтмол хийж хэвших ажлыг зохион байгуулах ажлууд шат дараатайгаар хийгдэж байна. 2024 оны 05 дугаар сард дүүрэг бүр хуваарьт өдрүүдэд их цэвэрлэгээг зохион байгуулна.

Их цэвэрлэгээний үеэр нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын эзэмшил хашаа, талбайд хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх, хүүхдийн тоглоомын талбай, хогийн сав, сандал, хайс хашлага, мод бут зам талбайг угааж цэвэрлэх ажлууд хийгдэнэ.

ААН, иргэн бүр идэвхтэй оролцож, ЦЭВЭРЛЭГЭЭГ ХЭВШИЛ БОЛГОЁ

  • - Баянзүрх дүүрэг 2024.05.08
  • - Хан-Уул дүүрэг 2024.05.09
  • - Сүхбаатар дүүрэг 2024.05.10
  • - Чингэлтэй дүүрэг 2024.05.11
  • - Сонгинохайрхан дүүрэг 2024.05.13
  • - Баянгол дүүрэг 2024.05.14
  • - Налайх, Багануур, Багахангай 2024.05.15
  • - Нийслэлийн Төрийн захиргааны байгууллагууд 2024.05.16-нд бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулна.