Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2024.05.08 12:10
3268
Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрх, эрх чөлөөнд халдахгүй байхыг уриаллаа

АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлөөс УИХ-ын ээлжит сонгуультай холбогдуулан мэдээлэл хийлээ.

2024 оны 5 сарын 8-ны өдөр 2024 оны Улсын Их Хурлын сонгуульд оролцох нам, эвслүүд тодорч, нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах үйл ажиллагаа ид явагдаж байгаа энэ үед АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлөөс дараах мэдэгдлийг гаргажээ. 

  1. Улс, үндэсний ашиг сонирхол, ард түмний эрх ашгийн ямагт дээдлэн сахидаг, ёс зүйтэй, хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх чадвартай, аливаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид, гэмт хэр
  2. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн, Боловсролын зээлийн сангийн, газрын наймаа гэх авлигын хэрэгт холбогдсон, эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа, шүүхээр шийтгүүлсэн авлигач улс төрчид, тэднийг дэвшүүлсэн нам, эвслийг дэмжихгүй байхыг иргэд, сонгогчдод уриалж байна.3.
  3. Сонгуульд өрсөлдөх нам улс төрийн хүчнүүд тэгш гараанаас шударга өрсөлдөх зарчимтай. Гэтэл улс төрийн албан тушаал хашиж буй гишүүд, сайд, дарга нар төсвийн хөрөнгийг ашиглаж, төрөөс төлөвлөж хэрэгжүүлж байгаа ажил, түүний үр дүнг тайлагнах нэрийдлээр сурталчилж, далд сурталчилгаа явуулж байна. Зарим нэр дэвшихээр горилогсод сошиал сулжээ, телевизийн суваг ашиглан хууль бус сурталчилгаа нэгэнт эхлуулж, сонгогдыг татах хууль бус үйлдэл гаргаснаар байгаа иргэд, олон нийтийн эсэргүүцэл бухимдлыг зүй ёсоор төрүүлж байна. Иймд Сонгуулийн хууль зөрчсөн бүх үйлдэлд хатуу хяналт тавьж, таслан зогсоож ажиллахыг Сонгуулийн ерөнхий хорооноос шаардаж байна.

    4. Сонгогчдын саналыг худалдан авах замаар Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрх, эрх чөлөөнд халдаж буй хуний эрхийн зөрчилд хяналт тавьж, хамгаалж ажиллахыг Хүний эрхийн  үндэсний комисст зөвлөж байна.

5.Сонгуулийн хууль, журам зөрчсөн бух үйлдэлд шуурхай, шударга арга хэмжээ авч, хулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг бух шатны хууль, хяналтын байгууллагад уриалж байна" гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: