Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.05.10 11:46
3462
З.Энхболд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалджээ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн, аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан,нарт холбогдох хэргийн шүүх 2024 оны 3-р сарын 13-нд болж, гэм буруугийн дүгнэлт нь гарсан. 

Гэм буруугийн дүгнэлтээр З.Энхболд, Б.Энх-Амгалан нарыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оноосон.

Харин тус шийдвэрийг танилцуулсны дараа З.Энхболд  "Давж заалдах шатны шүүхэд хандана" гэдгээ илэрхийлж байсан. 

Тэгвэл тэрбээр, энэ дагуу 40 сая төгрөгийн торгуулийг хүлээн зөвшөөрөлгүй давж заалдах шатны шүүхэд хандсан байна.