m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.15 09:50
26
Залуу боксчид гараагаа амжилттай эхлэв

Олон улсын олимпийн боксын холбооны залуучуудын ДАШТ Болгарын нийслэл Софи хотноо эхэллээ. Тэмцээн өсвөрийн боксчдын тулаанаар эхэлж манай хоёр ширэн бээлийтэн рингэнд гарсан байна. Эхний тулаанд 52 кг-д өрсөлдөж буй Ганболдын Баттамир Өмнөд Солонгосын Хан Юн Хьюныг илт давуу яллаа. Түүнд ялагдсан Солонгосын тамирчин Тайландын Бангкок хотноо болсон Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн шилдэг таирчин аж. Манай тамирчин дараагийн тулаанаа 17-нд Афганы боксчинтой хийнэ. Энэ өдөр манай хоёр дахь тулаанч 49 кг жинд өрсөлдөж буй Б.Төмөрхуяг эхний өрсөлдөгч Өмнөд Африкийн тамирчин Э.Цабалалаг ялжээ. Тэрээр дараагийн тулаанаа Дани улсын тамирчинтай хийнэ.

Энэ өдрийг ОУОБХ-ноос "Mongolian day" болгон зарлажээ. Энэ ДАШТ-ээс хүүхэд залуучуудын хоёрдугаар олимпод оролцох эрх олгох юм байна. Мөн манай залуучуудын шигшээ багийн оноолт гарсан байна. Эрэгтэйчүүдийн 56 кг-д Э.Цэндбаатар Пуэрто-Рикогийн Л.Хенритэй, 60 кг-д Д.Төрмандах Германы В.Баряшниктэй, 64 кг-д Г.Далай БНХАУ-ын Ли Хаотэй, 69 кг-д Н.Нямдорж Чехийн Я.Корбелтэй 75 кг-д Г.Цэнгүүн Их Британийн Лее Соннитэй, эмэгтэйчүүдийн 51 кг-д Д.Нандинсувд Нидерландын Т.Валентинтэй, 60 кг-д Г.Үүрийнтуяа Нигерийн Й.Одунугатай эхний даваанд тулна.