Баянгол дүүрэг гурав, дөрөвдүгээр хороололд байрладаг "UBS" телевизийн байранд 19:00 цагийн үед гал гарсан хэрэг гарлаа. Гал юунаас болж гарсныг манай сайт тодруулан хүргэх болно. Одоо Нийслэлийн гал унтраах ангийн бие бүрэлдэхүүн очиж галыг унтрааж байгаа ажээ.