m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.15 13:29
44
"UBS" телевизийн жижиг студид гал гарчээ

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. "UBS" телевизийн орчмоос өнөөдөр 19.00 цагийн үед нүүгэлтсэн хар утаа гарч байгаа харагдав. Тухайн үед 20 гаруй минут утаа гарч байгаад намжсан юм. Манай сурвалжлах багийг очих үед нийслэлийн Онцгой байдлын 34 дүгээр ангийн дөрвөн автомашин, гал сөнөөгчид "UBS" телевизийн баруун талын обьектын галыг унтрааж байлаа. Тэнд ажиллаж байсан онцгой байдлын албаны хүмүүсээс 20.00 цагийн үед тодруулахад "Цаг алдалгүй ирж, галыг бүрэн унтраалаа" гэсэн хариулт өгөв. Тун удалгүй дахин нэг галын автомашин ирсэн ч удалгүй нэг нэгээрээ гарч явав. Гал гарсан обьект нь  "UBS" телевизийн жижиг студид байрладаг байсан бөгөөд цаад талд нь  автомашины гарааш байдаг аж. Энэхүү студид "Universe best songs", "Орших уу, эс орших уу" шоуг зохион байгуулдаг юм байна.Гал гарах үед азаар тухайн студид хүн байгаагүй гэнэ. Ямар учраас гал гарсныг албан бус эх сурвалжаас тодруулахад "Кабелийн шугамнаас болсон байх" гэсэн хариулт өгсөн юм.