m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.15 08:28
176
Гэрэл зураг түүх өгүүлнэ – Геннисийн амжилтууд

1951 оны арваннэгдүгээр сард Их Британийн иргэн Хью Бивери анх Ирландад очиж хамгийн хурдан шувууг олох аянд гарчээ. Тэрбээр тухайн үед “Guinness” хэмээх амжилттай шар айрагны үйлдвэрийн удирдах зөвлөлийн гишүүн байсан гэнэ. Хью Бивери шувуудын зургийг авч хурдыг хэмжсээр хамгийн сүүлд шаргал сүвээ цагааны зургийг авч түүн дээр ажиллаагүйгээ мэдсэн бөгөөд хамгийн хурдан шувуугаар тэрхүү шаргал цагаан сүвээтийг тодруулах уу, улаан ятууг тодруулах уу хэмээн эргэлзжээ. Энэ бүхнээс үүдээд тэрбээр дэлхий дээр дээд амжилтын талаар маш их зөрөлдөөнтэй байгааг ухаарч дээд амжилтуудыг бүртгэсэн ном бүтээх санаагаа олж байжээ.

1954 онд тэрбээр анхны номоо гаргаж 1000 хувь хэвлүүлсэн нь ихэд хурдан борлогджээ. 1955 онд тэрбээр 197 хуудас ном гаргасан нь оны шилдэг борлуулалттай номоор шалгарч, дараа жил нь АНУ-д 70 мянган хувь борлогдсон байна. Дээд амжилтын номнууд түүнээс хойш олон зуун мянга зарагдсан бөгөөд бүх цаг үеийн хамгийн олон борлогдсон ном болжээ.

Тэд дээд амжилтуудаар ном хийхээс гадна цуврал нэвтрүүлгүүд хийсэн нь мөн л амжилттай байсан. 2005 онд жил бүрийн арваннэгдүгээр сарын нэг өдрийг Олон улсын дээд амжилтын өдөр болгохоор болсноос хойш арав гаруй орны хүмүүс дээд амжилт тогтоохыг оролдож, 2244 шинэ дээд амжилт тогтоогджээ.

Тэд ихэвчлэн боловсронгуй дээд амжилтыг бүртгэхийг зорьдог бөгөөд хүмүүсийн тусын тулд амьтан тамлах, амьтны амь хөнөөх, согтууруулах ундаа хэрэглэх, жад сэлэм, машины уралдаан зэрэг төрлүүдийг хоригложээ.

Хамгийн сүүлийнхээр дэлхийн хамгийн намхан иргэн Непалын Chandra Bahadur Dang, бол хамгийн өндөр хүнээр Туркийн иргэн Sultan Kösen хэвээрээ байна. Тэрбээр 2.51 м өндөр.

Бразилийн Marcel Fernandes Filho гэгч залуу 0.25 секундэд 20 орчим үг бичиж хамгийн хурдан мессеж бичдэг хүнээр шалгарчээ

Дэлхийн хамгийн хүнд шоколодан туулай. Уг туулайг Бразилчууд 6000 дөрвөлжин шоколадаар жил бүр зохион байгуулдаг “Chocofest” арга хэмжээн дээр хийжээ. Энэ нь 3856 кг жинтэй бөгөөд 4.1 м өндөр болжээ. Дашрамд дурдахад тэд туулайг хөлдөө хөлбөмбөг гишгэсэн байгаагаар дүрсэлжээ.

Дэлхийн хамгийн том аквариумаар БНХАУ-ын Гуандун мужид байдаг аквариум тодорчээ. Уг аквариумд 48.75 сая литр ус агуулагддаг байна

Эвлүүлдэг тоглоомоор барьсан хамгийн өндөр цамхаг. Уг цамхаг 34.76 м бөгөөд 450 мянган ширхэг тоглоом оржээ

Марафоны хамгийн сонирхолтой оролцогчид

Дэлхийн хамгийн хөгшин муур Poppy энэ жил 24 насандаа нас баржээ.

Хамгийн олон хүүхэлдэй цуглуулсан эмэгтэй. Германы иргэн Bettina Dorfmann. Түүнд 15,000 өөр төрлийн хүүхэлдэй байдаг бөгөөд тэрбээр 1993 оноос хойш хүүхэлдэй цуглуулжээ.



Дэлхийн хамгийн өндөр морь 210.19 см, Бельги.



Дэлхийн хамгийн өндөр эмэгтэй. Туркийн иргэн Rumeysa Gelgi 213.6 см



Дэлхийн хамгийн том Hello Kitty цуглуулга. Ядоны иргэн Asako Kanda. Түүнд 4,519 өөр төрлийн Kitty байдаг


Дэлхийн хамгийн том булчинтай эр. Египетийн иргэн Mostafa Ismail


Дэлхийн хамгийн том гудамжний гурван хэмжээст зураг. БНХАУ-ын уран бүтээлч Yang Yongchu.


Дэлхийн хамгийн хүнд жинтэй сумоч. Их Британийн иргэн Sharran Alexander. 203.21 кг.


Хүн ашиглаж болохоор хамгийн хүнд дугуй. 750 кг, Недерланд.

БНХАУ-ын иргэн Wei Shengchu нүүрэндээ 2,009 зүү шивж рекорд тогтоож байсан