m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.16 00:23
70
Хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд 57 хоног үлдлээ

"WORLD CUP-2014" эхлэхэд 57 хоног үлдлээ. Хүн төрөлхтөний агуу их баяр цэнгэл ,хөлбөмбөгийн ДАШТ-ийг "ETV" HD телевиз дуу дүрсний өндөр чанартайгаар эх орон даяар "Тод харуулна".

 

Хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулагч орон Бразил улс тэмцээний аюулгүй байдлыг хангах хамгийн том ажиллагаа явуулахаар бэлтгэж байна. ДАШТ-ий аюулгүй байдлыг Бразилийн 170 мянган цагдаа, цэрэг, тусгай албаны албан хаагчид хангах ажээ. Энэ нь өмнөх ДАШТ-ий аюулгүй байдлыг хангасан албан хаагчдын тооноос 22 гаруй хувиар илүү гэсэн үг юм. Аюулгүй байдлыг хангах хүчний ихэнх хувь нь тус улсын зэвсэгт хүчний дайчид байна. ДАШТ-ий аюулгүй байдлыг хангахад 800 сая орчим доллар зарцуулахаар төлөвлөж байна гэж өнгөрсөн хоёрдугаар сард Бразилын Засгийн газраас мэдэгдсэн билээ. Хөлбөмбөгийн гайхамшигт тэмцээн ирэх зургадугаар сарын 12-ноос долдугаар сарын 13-нд Бразилын 12 хотод болох билээ

 

.