m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.16 07:27
36
Баяр наадмын өдрүүдэд 185 гэмт хэргийн шинжтэй дуудлага бүртгэгджээ

Өнгөрсөн баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Эдгээр өдрүүдэд иргэдээс нийт 185 гэмт хэргийн шинжтэй дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс 133 гэмт хэргийн эзэн холбогдогчыг нь олж тогтоон хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатандаа явж  байна. Харин эзэн холбогдогч нь тодорхойгүй болон тогтоогдоогүй хэргүүдийн эзэн  холбогдогчыг нь эрэн сурвалжлах, олж тогтоох  ажил эхлээд явагдаж байгаа аж.

Нийт бүртгэгдсэн гэмт  хэргээс ихэнх хувийг нь хулгайн гэмт хэрэг болон иргэдийн эрх чөлөөд халдах болон бусдын биед халдах, зам тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэх зэргийн гэмт хэргүүд бүртгэгдсэн байна.

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн

-Урин дулааны цаг ирсэнтэй холбогдуулан хулгайн гэмт хэрэг ихэнх дуудлагийг хулгайн гэмт хэрэг эзэлж байгаа. Мөн баяр наадмын өдрүүдээр иргэд гэр болон зуслангийн байшингаа эзэнгүй  удаан хугацаагаар орхиж явснаас болж эд зүйлээ хулгайд алдах тохиолдол их гарч байна. Энэ тохиолдолд иргэд өөрсдөө болзошгүй байдлаас урьдчилан сэргийлж хөрш айлдаа мэдэгдэх болон харъяа дүүргийн цагдаагийн байгууллагад тэмдэглүүлэх нь зүйтэй. Ингэснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлж эд хөрөнгөөрөө хохирохгүй байх нөхцөл бүрдэнэ гэсэн үг.

Иргэдэд анхааруулж хэлэхэд баяр наадмын өдрүүдэд иргэд хотоос зайдуу голын эрэгт амралт чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой байдаг. Иргэдийн анхаарал болгоомжгүйгээс болж зөвхөн долдугаар сарын арваны өдрөөс 16-ны хооронд 18 иргэн голын усанд живж амь насаа алдсан харамсалтай мэдээ байна. Иймээс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх, согтууруулах ундууны зүйл хэрэглэсэн хүнийг харгалзаж байх хэрэгтэй. Мөн бага насны хүүхдийг хараа хяналтыг өндөршүүлэх зайлшгүй шаардалагтай байгаа юм. Бага насны хүүхэд голын ойр орчим тоглож байгаад унаж амь насаа алдсан хэрэг гарсан. Энэ хэрэг одоогийн байдлаар шалгагдаж байна.

-Баяр наадмын өдрүүдэд зам тээврийн осол хэр байв?

-Ихэнх нь хөдөө орон нутгийн замд осолдлоо гэсэн дуудлага бүртгэгдсэн. Иргэд хөдөө орон нутгийн замд явж байхдаа замын хөдөлгөөний дүрэм журмыг баримталж явах зайлшгүй шаардлагтай. Тухайлбал  жолооч иргэн та хурдаа зөв тохируулан явах хэрэгтэй. Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн жолооч замын нөхцөл байдалд тохируулж явна гэж заасан байдаг. Гэтэл жолооч нар хөдөө орон нутгийн замд 80км цагийн хурдтай явснаас болж осол гарж байна. Огцом тойрог болон эвдэрхий, орон нутгийн замд бол ийм хурдтай явах