m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.16 07:41
277
Монгол Улсын шинэ цолтон Б.Пүрэвсайхан

Энэ жилийн баяр наадмаар ганцхан харцага цолтон төрсөн нь Ховд аймгийн Чандмань сумын харъяат, Онцгой байдлын ерөнхий газрын "Аврагч" спорт хороо, "Нью прогресс" групп Ховд дэвжээний бөх Монгол улсын начин Баатархүүгийн Пүрэвсайхан юм. Тэрбээр бөхийн удамтай бөгөөд Улсын заан Ч.Бямбадоржийн зээ дүү юм. Тэрбээр 1989.12.21 нд төрсөн. 2009 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд түрүүлж, сумын заан цол аван бөхийн гараагаа эхэлсэн.
Мөн Чандмань сумандаа түрүүлж, сумын заан цолоо баталсан.
Мөн ондоо аймгийнхаа наадамд долоо даван үзүүрлэж, аймгийн заан цол
2010 онд түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн.
2012 оны улсын баяр наадамд гурвын даваанд улсын заан Ч.Батзоригийг, дөрвийн даваанд улсын гарьд Ж.Бат-Эрдэнийг, тавын даваанд улсын заан Д.Баасандоржийг давж 23 насандаа улсын цолтны их гэр бүлд багтсан билээ.
2013 оны улсын наадмын дөрвийн даваанд улсын харцага Т.Мөнгөнцоожийг даваад тавын даваанд улсын өсөх идэр начин Б.Гончигдамбатай тунан өвдөг шороодсон.
Б.Пүрэвсайхан начин шуудагны барьцнаас сайн барилддаг төдийгүй, хоёр гарын атгалт сайн бөхчүүдийн нэг юм.
Б.Пүрэвсайхан 2011 онд БТДС-ыг багш, дасгалжуулагч мэргэжлээр дүүргэсэн. Улсын начин Б.Адъяахүүгийн шавь бөхчүүдийн нэг юм.