m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.16 01:39
70
"Эврика" эрдэм шинжилгээний бага хурал болно

Өнөөдөр Төрийн ордонд Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон  зохион байгуулдаг “Эврика-2014” залуу багш,  оюутны эрдэм шинжилгээний бага хурал 21 дэх жилдээ зохиогдоно.

Өмнөх жилийн “Эврика” эрдэм шинжилгээний бага хурал УИХ-ын дарга З.Эхнболдын ивээл дор “Шинжлэх ухаанаа аварья, судалж оролцоё” уриатай зохион байгуулагдаж байсан. Улаанбаатар хотын 60 гаруй их дээд сургууль болон Орхон, Дархан-уул, Говь-алтай, Ховд, Дорноговь, Сүхбаатар аймгийн нийт 160  орчим багш оюутнууд өөрийн судалгааны бүтээлээр илтгэл хэлэлцүүлэн оролцож байлаа.

Бүх их дээд сургууль, коллежийн багш, оюутнуудын хийж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх, тэдний бүтээлийг олон нийтэд сурталчилан таниулах, бодит биеллээ олоход нь туслах зорилготой энэхүү хурлыг жил бүр оюутан залуучууд хүсэн хүлээдэг болжээ.