m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.17 02:22
39
Шэннон Гес Ричардсон 18 жилийн ял авчээ

 

Жүжигчин Шэннон Гес Ричардсон АНУ-ын төрийн тэргүүн Барак Обама болон Нью-Йорк хотын захирагч Майкл Блумберг нарын аминд хүрэхийг завдсан хэргээр 18 жилийн ял авчээ.

Хэрэгтэн АНУ-ын төрийн тэргүүнд хорт бодистой захидал илгээж байснаа хүлээн зөвшөөрсөнөөр холбооны шүүхээс түүнд ялын дээд хэмжээг оногдуулсан байна. Ял оногдуулах мөчид тэрбээр хэн нэгэнд хор хохирол хүргэхийг хүсээгүй гэдгээ мэдэгджээ.

Хорт бодистой захидлууд АНУ-ын төрийн тэргүүнд, Нью-Йорк хотын захирагчид болон “Захирагчид хууль бус зэвсгийн эсрэг” төрийн бус байгууллагадуудад захидалсан байжээ. Тус захидлууд Вашингтонд өнгөрсөн оны тавдугаар сард ирсэн байна. Захидлын агуулгад зэвсэг эзэмшихийг хориглосон эрх баригчдад хандсан сүрдүүлгийн агуулгатай байсан ба энэ нь Америкчуудын эрхийг хязгаарласан бусармаг үйлдэл болсныг шүүмжилсэн байжээ.