m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.17 05:23
45
ОХУ-ын метроны осолд сэжигтэй хоёр хүнийг баривчилжээ

Энэ сарын 15-нд ОХУ-ын Парк Победа, Славянский Бульвар метроны станцуудын дунд осол болж 22 хүн нас барж, 160 гаруй хүн шархдаж гашуудал зарлаад байсан. Тэгвэл уг ослыг гарахад нөлөөлсөн байж болзошгүй хэмээн хоёр хүнийг баривчилжээ. Сэжигтнүүд уг замыг хариуцаж хянадаг техник, засварын ахлах мэргэжилтэн Валерий Башкатов, түүний туслах Юүри Гордов нар байгаа гэнэ. Тус улсын Шалгах хорооноос метроны замд ашиглаж байсан кабел тасарснаас болж замаас гарсан байж магадгүй, тиймээс засвар техникийнхий буруу байж магадгүй хэмээн тэднийг баривчилсан нь энэ аж. Шалгалт цаашид үргэлжлэх бөгөөд ямар нэгэн халдлагын шинж чанартай зүйл бол биш гэнэ. Уг метро нь өдөрт  11 сая хүнд үйлчилдэг байна.

Г.Төгөлдөр