m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.17 06:01
39
Туул голын усанд гурван хүн живж амь насаа алджээ

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо “Маршлын гүүрнээс зүүн тийш Туул голд живж нас барсан хүн байна” гэсэн мэдээллийг долдугаар сарын 14-ны 19:32-д авсан аж. Уг мэдээллийн дагуу м/б а/х Д.Мөнхдалайгийн удирдсан бүрэлдэхүүн прокурор Н.Ганчанга, шинжээч эмч О.Отгонбаатар нарыг оролцуулан хэргийн газар очиж  шалгахад: Увс аймгийн харьяат 25 настай М,  20 настай Ц нар живж нас барсан байна. Тус хэргийг одоогийн байдлаар БЗДЦХ-ийн нэгдүгээр хэлтэст  шалгаж байна.

Мөн Налайх дүүргийн зургаадугаар хороо “Хаадын хаад” амралтын газрын Туул голд живсэн хүний цогцос олдлоо” гэсэн мэдээллийг долдугаар сарын 14-ны 14:55-д авсан байна. Дуудлагийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын  а/х Б.Мөнх-Очирын удирдсан бүрэлдэхүүн  болон прокурор Н.Жамбалдоржийг оролцуулан хэргийн газар дээр очин  шалгахад: БЗД-ийн есдүгээр хороонд оршин суух 20 настай Б гэр бүлээрээ амарч байгаад туул голын усанд живж нас барсан хэргийг НДЦХ шалгаж байна.